хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг үргэлжлүүлэн
зарласны хүрээнд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын болон импортыг орлох, экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
бүх шатны үйлдвэрлэгч нарыг хамруулж байгаагаараа энэ удаагийн үзэсгэлэн
худалдаа онцлогтой аж. Мөн үйлдвэрлэгчид, бизнес
эрхлэгчдэд түншээ сонгоход тус үзэсгэлэн гүүр болдог хэмээн зохион
байгуулагчид нь дүгнэсэн. “Мишээл экспо”
төвд гарч буй тус үзэсгэлэнд
манай улсын 60 гаруй аж ахуйн нэгжээс гадна ОХУ-ын Эрхүү хот, БНПУ,
Тайванийн 20-иод
компани оролцож байна.
Ж.Гэг