Өвөрмонголчууд 700 сая тонн нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Өвөрмонголчууд 700 сая тонн нүүрс олборлоно

Өвөрмонголын өөртөө засах орон энэ онд 700 сая тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Өнгөрсөн онд энэ бүс нутагт 600 сая тонн нүүрс олборлож байжээ. Энэ жилээс өвөрмонголчууд зөвхөн нүүрс олборлох биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр нэлээд анхаарах гэнэ. Олборлох нүүрснийхээ 45-50 хувийг орон нутагтаа боловсруулахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн нүүрсний үйлдвэрлэлийн техник, технологио шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Харин Монгол Улс өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосны 18 саяыг нь Хятад улс руу экспортолсон байна. Энэ жил нүүрсний экспортоо нэмэгдүүлж, 20 саяд хүргэхээр Засгийн газраас төлөвлөсөн байгаа.

Ж.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж