Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Топ-20 индекс өсчээ

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр 25 компанийн 106.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 215.2 мянган ширхэг хувьцаа арилжаалсан байна. Үүнээс “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 215.1 мянган ширхэг хувьцааг 106.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 4 ХК-ийн 46 ширхэг хувьцааг 119.3 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 156 хэлцэл хийгдсэн байна. Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас найман үнэт цаасны ханш өсч, зургаан үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “БиДиСек” ХК-ийн үнэт цаасны ханш 14.97 хувь  өсч, “Сор” ХК-ийн үнэт цаасны ханш 4.17 хувь  буурсан байна. ТОП-20 индекс 19976.88 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 162.75 нэгжээр буюу 0.82 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 60.8 тэрбум төгрөг болсон байна.

Ж.Гэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж