Гүйлтийн тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Гүйлтийн тэмцээн болов

Нийслэлийн Багахангай дүүрэгт “Багахангай- 2011” марофон гүйлтийн аварга тэмцээн шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд 13-17 насныхан эрэгтэй, эмэгтэй 3 км , 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй 5 км-ын зайд өрсөлджээ. 

Тэмцээнд оролцсон тамирчдаас 13-17 насны ангилалд эрэгтэйчүүдийн төрөлд Д.Пүрэвням түрүүлж, алтан медаль хүртсэн бол Д.Энхбаяр, Г.Өлзийсайхан нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Б.Туяацэцэг тэргүүн байр эзэлж, Д.Алтанцэцэг, н.Алтантуяа нар хоёр, гуравдугаар байрт шалгарчээ. Уралдааны 18-аас дээш насны 5 км-ын эрэгтэй төрөлд А.Алтайхүү түрүүлж алтан медаль, Д.Эрдэнэбаяр М.Чулуунбаатар нар удаалж, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд А.Анхцэцэг түрүүлж алтан медаль, Ө.Амарзаяа, А.Алтантуяа нар удаалж, мөнгө, хүрэл медаль авсан юм. Энэхүү гүйлтийн тэмцээнийг Монголын хэт холын марофон гүйлтын холбоо, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шинэ зууны үсрэлт төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр  уламжлал болгон зохион байгуулахаар болж, тогтлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж