СХД “Нэг цонхны үйлчилгээ”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

СХД “Нэг цонхны үйлчилгээ”-тэй боллоо

Төрийн олон үйлчилгээг нэг дороос иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүйгээр хүргэх зорилготой Нэг цонхны үйлчилгээний төв нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаагаа эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн холбооны улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах, ил тод, хөнгөн шуурхай болгох зорилгоор хэрэгжиж байгаа “Нэг цонхны үйлчилгээ” төслийн хүрээнд анх удаагаа төрийн захиргааны анхан шатны нэгж хорооны төвшинд байгуулагдаж байгаа нь энэ юм. Ингэснээр нийслэлийн хамгийн их хүн амтай, хүн амын олонхийг ахмад настан, амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг тус хорооныхон хорооноосоо төрийн бүхий л үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Хорооны нэг цонхны үйлчилгээнд татвар, хөдөлмөр халамж, иргэний бүртгэл, мэдээлэл, мэргэжлийн хяналт, онцгой байдал, нийгмийн даатгал болон Нийгмийн хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний төвүүдээс үзүүлэх үйлчилгээнүүд бүрэн хамарч байгаа бөгөөд дүүргийн газар, хэлтсийн төрийн албаны ажилтнууд тодорхой цагийн хуваариар тус хороон дээр ажиллаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэж байх юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж