Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой хурал энэ сарын 08-ны өдөр тус боомт дээр боллоо. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Боомтын захиргааны дарга Д.Батбаатар уг хурлыг удирдан явуулсан юм.
Хуралд Шивээхүрэн дэх Гаалийн газар, Хил хамгаалах байгууллага, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын төлөөлөгчид болон тус боомтоор нүүрс экспортолдог МАК, "Чинхуа-МАК Нарийн сухайт", SGS компани, Өвөрмонголын өөртөө засах орны Альшаа аймгийн Эзний хошууны төлөөлөгчид оролцлоо. Хуралд оролцсон байгууллага, аж ахуй нэгжүүд нүүр тулан ярилцаж зарим үл ойлголцож байсан асуудлуудаа шийдэж, нэг ойлголтод хүрчээ.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд нүүрс тээврийн талбайн зохион байгуулалтыг сайжруулах, шинээр гаалийн хяналтын бүсүүдийг байгуулах шаардлага бий болсныг талууд хэлж байлаа. Боомт 24 цагийн горимд шилжсэнээр нэвтрүүлэх чадвар ихээхэн нэмэгдэх юм. Шивээхүрэн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоход шаардлагатай орон тоо, бэлтгэл ажлыг манай талаас хангалттай базаасан боловч Хятадын тал хариу өгөхгүй уг ажил удааширч байгаа аж.
Энэ талаар Альшаа аймгийн Эзний хошууны захирагч Б.Давалгаагаас тодруулахад хүн хүч хүрэлцээгүй байна гэсэн хариу хэлсэн. Эзний хошууны зүгээс Засгийн газартаа удаа дараа хүсэлт илгээсэн боловч хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Уг хурлын талаар дэлгэрэнгүй сурвалжлага болон өмнөд хилийн боомтуудын тухай сонирхолтой сурвалжлагыг Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Мөн энэ ням гаригт С1 телевизээр цацагдах “Хөгжил” хөтөлбөрөөр боомтуудын өнөөгийн байдлын тухай сонирхоно уу.
О Хосцэцэг