Монголын хөгжмийн зохиолчдын дунд бор дарсанд дурлах эрхэмүүд бий л дээ, хүмүүс мэднэ. Аатай, авьяастай тэдний зарим нь энэ "гэм"-ээ цайруулах өвөрмөц сонин шалтаг хэлж тайлбарлах нь бий. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо гэж айлыг толгойлж буй урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нэгэн үе бор дарсанд толгой мэдүүлж, ар гэрийнхнийхээ чихийг мөн ч их халууцуулж, сэтгэлийг нь зовоож байсан нөхөр. Тэр өдгөө шилтэй цэнхэр гэгддэг "шидэт ундаа"-наас эрс татгалзсан нь ойр дотныхон төдийгүй түүний уран бүтээлийг сонсдог хүмүүсийнх нь сэтгэлд нар гийсэнтэй адил үйл явдал болоод удаж байгаа юм. "Морин хуур" наадмын гурван удаагийн тэргүүн шагналтай хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын дуунууд олны дунд түгж, найр наадмын гол дуу болон "цуурайтдаг" нь эзэндээ тарни мэт үйлчлээд байдаг тухай хөгжмийн зохиолч өөрөө хэлж байсан удаатай. Тэрбээр
Ундааны дээж архийг нь болбол
Ууна гэж юундаа амсав даа… гэж эхэлдэг
Ундааны дээж архийг нь болбол
Ууна гэж юундаа амсав даа… гэж эхэлдэг
"Гунигийн дуу"-г хийгээд л ах нь архинд орсон. Харин "Эрийн сайн хийморь" дуугаа бичээд л архинаас гарсан. Тэрнээс хойш хийморьтой яваа. Дуу гэдэг чинь яг л тарни гэсэн үг хэмээсэн юм. Нийтийн дууны мастер гэж цолломоор олон сайхан дуутай энэ эрхэм сүүлийн жилүүдэд мэргэжлийн хөгжмийн урлагт зүтгэж яваа. Энэ тухайгаа тэр "Тайз дэлгэцийн бүтээл гэдэг багийн тоглолт. Нэг нь л уугаад алга болчихвол уран бүтээл юу болох билээ дээ, ингээд надад санал ирдэггүй байж. Архи уухаа больсноос хойш тайз, дэлгэцийн уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал олон ирж байна. Хэд хэдэн жүжиг бичлээ, яг одоо дуурь бичиж байна" гэж хуучилсан юм.
Г.Ундрам