Марадона хүргэнийхээ тухай хуучлав

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Марадона хүргэнийхээ тухай хуучлав

Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Марадона өчигдөр Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Түүний удирдаж буй “Аль-Васл” клуб улирлын өмнөх нөхөрсөг тоглолтод “Итиха Калба” клубыг 3:1 харьцаатай хожсон. Өнгөрсөн улиралд “Аль-Васл” клуб тийм ч сайн амжилт гаргаж чадаагүй бөгөөд лигийн хүснэгтийн зургадугаар байрт бичигдсэн юм. Тиймээс ч Марадона багийнхаа төлөө чадах бүхнээ хийж, гайхалтай амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Мөн тэрбээр энэ амжилтад хүрэхийн тулд багийн шинэ довтлогч Урагуайн Хуан Мануэл Оливэра болон Аргентиний Мариано Донда нарыг ихээхэн үүрэгтэйг онцолсон. Түүний туслах дасгалжуулагчаар Итали мэргэжилтэн Бари ажиллана. Домогт хөлбөмбөгчөөр удирдуулсан Арабын баг нээлтийн тоглолтоо энэ пүрэв гаригт өнгөрсөн жилийн аварга “Аль-Жазира” клубтэй хийнэ. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Диего Марадона хүргэн хүү Сэржио Агуэрогийн талаар ярьжээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр түүний хүргэн Аргентин довтлогч Агуэро Премьер лигийн хүрээнд “Уиган” клубын эсрэг хет-трик хийгээд байсан. “Би түүний тоглолтон үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэр зөв клубтээ очсон. Английн Премьер лигт амархан дасч байна” гэжээ. 45 сая еврогоор “Манчестер Сити”-д ирсэн Агуэро дөрвөн тоглолтод зургаан гоол оруулчихаад байгаа.  Хэвлэлийн бага хурлын дараа 51 настай домогт хөлбөмбөгч Марадона бэлтгэлийн талбайд хүүхдүүдтэй хамт тогложээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж