Себастьян Феттель Монцад ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Себастьян Феттель Монцад ялалт байгууллаа

“Формула нэг”-ийн Италийн гран-при болж өнгөрлөө. “Феррари”-гийн өлгий нутаг Монцад болсон энэ гараа дэлхийн аваргын цом хэнд очихийг шийдсэн уралдаан байсан гэхэд болно.

Аваргаа хамгаалан оролцож байгаа, онооны лидер, байрлал тогтоох гараанд түрүүлсэн Себастьян Феттель Монцад түрүүлж, дараалан дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг авахыг хүчс байгаа. Тэрбээр хамгийн ойрын өрсөлдөгч болох Марк Уэбберээс 92 онооны давуутай уралдааныг эхлүүлсэн юм. Гэхдээ гараан дээр Фернандо Алонсо шилдэг нь байж эхний эргэлт дээрээс л Феттелийг ардаа хийжээ. Энэ үед Тонио Луйцци, Нико Росберг, Виталий Петров нар мөргөлдөж уралдааныг орхиход хүрчээ. Харин аюулгүй машин буусны дараа Феттль өөрийн байраа Алонсогоос эргүүлэн авсан бол тэдний ард Михаэль Шумахер явж байлаа. Марк Уэбберийн цомын мөрөөдөл нэгдүгээр шикэйн дээр үгүй болсон юм. Австрали нисгэгч жолоодлого алдаж осолдсоноор уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Удалгүй “Макларен”-ий нисгэгчид Шумахер руу дайралт хийж эхэлжээ. Энэ өрсөлдөөнөөс Женсон Баттон ялагч нь болж гарч ирсэн. Шумахер болон багийн анд Хэмилтон нарыг гүйцсэн тэрбээр 36 дугаар тойрогт Алонсог ардаа хийснээр хоёрдугаар байрт шалгарчээ. Ийнхүү Себастъян Феттель энэ оны найм дахь түрүүгээ хурдын ариун сүм гэгддэг Монцагаас авсан бол “Феррари”-гийн төлөөлөл Алонсо гуравт орсон байна. Ингэснээр Феттелийн онооны тэргүүлэл 112 болсон бөгөөд одоо тэр үлдсэн уралдаануудад замаас гарчихгүй л бол аварга авах нь тодорхой болж байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж