Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан, албан хаагчид, Москва хотноо ажиллаж буй монголын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл 1930-1940 онуудад ЗХУ-ын /хуучин нэрээр/ нутагт улс төрийн хилс хэрэгт өртөж амиа алдсан монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын ойролцоох Бутово сууринд байгаа хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөв.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Лүндэн “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж