“Номтой нөхөрлөе” аян шилдгээ шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Номтой нөхөрлөе” аян шилдгээ шалгарууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн санаачилсан “Төвшин сэтгэл” сангаас сурагч, хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан “Номтой нөхөрлөе” гурав дахь удаагийн аян Дархан-Уул аймагт өрнөж, өнгөрсөн долоо хоногт дүнгээ гарган  амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшууллаа. Энэ удаагийн аянд давхардсан тоогоор 35 мянга гаруй хүүхэд оролцож, 7000 ном уншсан дүн гарчээ. Эдгээрээс 5–8 насны ангилалд 107 ном уншсан, Шарын гол сумын хоёрдугаар дунд сургуулийн сурагч Энхжин, 9–13 насны ангилалд Дархан сумын дөрөвдүгээр дунд сургуулийн 2б ангийн сурагч Гантулга 78 ном уншсан бол 14–16 насны ангилалд 79 ном уншсан, “Од” цогцолборын 5б ангийн сургагч Солонго нар шалгарч “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг гардав. Уг аяныг зохион байгуулагч “Төвшин сэтгэл” сангийн зохион байгуулагчид хүүхдэд ном уншуулахын тулд энэ зуны туршид 31 оюутныг ажиллуулжээ. Өмнөх аянуудад зөвхөн Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн хүүхдүүдийг хамруулж байсан бол энэ удаагийн аяныг Дархан-Уул аймгийн бүх хүүхдийг хамруулж, алслагдсан багийн хүүхдүүдийг ч номтой нөхөрлүүлж чадсан байна. Хаалтын үеэр ном уншигч хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолтыг сонирхуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж