Өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Төв аймгийн хэмжээнд энэ жил 1,2 сая төл бойжуулснаар нийт мал сүргийн
тоо хонин толгойд шилжүүлснээр дөрвөн сая гаруй болж байгаа юм. Ирэх өвөл хаврыг өнтэй давах бэлтгэл ажлыг малчин бүрт хүргэхээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар ажиллаж байна. Тус газраас малчдын заавал бэлтгэж нөөцлөх зүйлийн жагсаалт гаргаж хүргүүлсэн бөгөөд хоёр жилийн өмнөх зуднаар нэлээд хохирол амссан малчид зайлшгүй шаардлагатай зүйлээ бэлдэхэд анхаарч эхэллээ. Үүнд, орчин үед “мотоциклиор малаа эргүүлдэг болсон”-оор сайхан элдэж хийсэн үстэй дээл, зузаан улласан эсгий гутал, лоовууз малгай ховордсоныг дахин хэрэглээнд оруулах юм. Энэ жил 14 сумын 105 өрх 30.9 сая төгрөгийн нарны үүсгүүр захиалан авснаар нийт 9689 малчин өрхийн 6700 буюу 69.2 хувь нь нарны үүсгүүрээр хангагдсан нь цаг агаарын болзошгүй үзэгдлийн мэдээг цаг алдалгүй авах боломж бүрджээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж