Олон төрлийн сонирхолтой мэдээ, олон талт нийтлэл, гадаад, дотоод зочдын ярилцлага, шүүмжлэл гээд бүхий л мэдээ мэдээлэл багтсан сэтгүүл англи, монгол хэл дээр гардаг.
Анхны дугаарт уран бүтээлчид, идэвхтэн бичигчдийн нийтлэлүүд, Улаанбаатар хотын шилдэг зоогийн газруудыг шалгаруулсан сонирхолтой санал асуулгын дүн, бүхий л үйлчилгээ, үзвэрийн газруудын хаяг, мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулж өгсөнөөр илүү хүртээмжтэй, хэрэгтэй хөтөч сэтгүүл болох нэг үндэс нь болжээ.
Улаанбаатар хот бусдаас өөр, өвөрмөц бас өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Харин шинэ иргэдийг хоттой танилцуулах, ууган иргэд хоттойгоо дахин танилцах боломжийг олгосон Энэ бол Улаанбаатар сэтгүүл сар тутам уншигч, хэрэглэгчдийн гар дээр хүрч байх ба супермаркет, дэлгүүрүүдээр үнэгүй тараагдах тул хүссэн хүн бүр уншиж, гарын авлагаа болгох боломжтой юм.