Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Ажил хаялтын улмаас хоёр долоо хоног хойшлоод байсан Италийн Сери А лигийн шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. Нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн аварга “АС Милан” талбайдаа “Лацио” багийг хүлээн авч, 2:2 харьцаатай “эвийн гэрээ” байгууллаа. Тоглолтын эхнээс зочин багийн довтолгоонууд амжилттай болж, энэ зуны солилцооны цонхоор “Лацио”-д ирсэн ахмад довтлогчид болох Германы шигшээ багийн Мирослав Клозе 12 дахь минут, Францын алдарт Жибриль Сиссе 21 дэх минутад гоолдон, Сери А-гийн анхны гоолоо хийлээ. Харин талбайн эзэд үүний хариуд Ибрагимович 29, Антонио Кассано 33 дахь минутад гоол хийснээр тооны харьцааг тэнцүүлж, тоглолтыг улам сонирхолтой болголоо. Ингээд эхний хагас өөр гоолгүй өндөрлөсөн юм. Сүүлийн хагаст багууд олон боломжийг гаргасан ч ашиглаж чадалгүйгээр тоглолт дууслаа. Харин Италийн Сери А-д ноёрхлоо тогтоогоод байсан “Интер”, “Палермо” багийн талбайд зочлон 3:4 харьцаатай хожигдсон байна. 2006 оны авилгалын хэргээс болж, доод лигтээ хүртэл тоглосон “Хуучны ноёд” гэгддэг “Ювентус” баг “Парма”-г Турин хотынхоо “Ювентус Арена”-даа 4:1-ийн харьцаатай хожлоо. “Ювентус”-т энэ зун “АС Милан”-аас ирсэн Андреа Пирло хоёр гоолын дамжуулалт өгсөн.

Эхний тоглолтын дүн:

АС Милан  2 – 2 Лацио

Сесена 1 – 3 Наполи

Ювентус 4 – 1 Парма

Катани 0 – 0 Сиена

Киево 2 – 2 Новара

Фиорентино 2 – 0 Болонья

Женоа 2 – 2 Атланта

Лечче 0 – 2 Уденесе

Рома 1 – 2 Кальяри

Палермо 4 – 3 Интер

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж