Нутгархаад л, бас нэгдээд л

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Нутгархаад л, бас нэгдээд л

Нутгархах үзэл гэж их сайхан юм аа. Хан-Уул дүүргийнхэн “Бид ком­би­натынхан” нэртэй арга хэмжээг саяхан зохион бай­гууллаа. Үүнээс өмнө Завхан, Орхон, Өмнөговь аймгийнхан тус, тусдаа “Соёлын өд­рүүд” нэртэй нутгаараа бахархах, бардамнах арга хэмжээ явуулав. Гэтэл энд нэг сонин асуудал үүсээд байна. Иймэрхүү нутгаараа нийлж нэгдэж байгаа ажлын зорилго нь юу юм бол. Арга хэмжээний ард талынх нь зорилго сайн тодорч өгөхгүй л байгаа юм даа. Тэгэхээр хэн нэгний фракци бүрэлдэн бий болж байгаа юм болов уу. Юутай ч нутаг нугаараа нэгдэн соёлын арга хэмжээ явуулдаг болжээ. Энэ нь юуны цондон бэ, хэн дуртай нь хэсэг бүлгээрээ нэгдэж байгаад л нутаг нугаараа бахархаад байх юм. Гэтэл улс орон, эх нутгаараа бахархах хүн байхгүй болчихсон юм уу даа. Хан-Уул дүүргийнхэн шиг “Бид комбинатынхан” гэж байгаа юм чинь амьдардаг газрынхандаа бид эндхийнхэн гээд байж болох нь ээ. Сургуульд ороод дээд ангийн ах, эгч нартайгаа танилцаж байхад “Аль нутгийнх вэ” гэж асуухад тэр нутгийнх гэхэд л “Өө, нуга” гэж хүлээн авч тэр хүний ивээл дор гайгүйхан шиг явах жишээтэй. Ийм л зүйлийг нутгархах гэдэг. Гэтэл харьяа дүүргээрээ нэгдэж нутгархаж байна. Байгаа хэдэн бургасаа хамгаалж чадахгүй байж нутаг нуга ярьж байдаг. Хэдхэн хуучин үйлдвэрээс өөр юмгүй комбинатынхан ингэж байдаг сонин л юм. Хэдэн хамар айл нэгдээд “Бид эндхийнх” гэж хашгирч болох нь ээ гэсэн үг үү. “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв” гэгчээр би лав комбинатынхныг дуурайхгүйдэг. Бид монгол хүн гэж нэгдэхийн оронд өөр зүйл яриад л явж байдаг завтай хүмүүс гэж тэднийг л хэлэх байх даа. Хийх ажлаа олж ядаад ийм зүйл хийгээд байгаа юм уу бүү мэд. Ер нь бусад дүүргийг бодвол энэ комбинатынхан их бүрэг сонин. Тэд нийгмийг хамарсан ажлаас ер нь хол байдаг. Цагдаа, эмч ер нь нэг л сонин бүрэг чимээгүй хүмүүс байдаг. Тэгэхээр бүрэг ичимхий хү­мүүс нэгнээ ойлгоод нэгдээд байгаа гэмээр ч юм шиг. Энэ ч сайны шинж шүү. Хэдхэн монголчууд нэгнээ ойлгоод нэгдэж байвал сайн л байна. Гэхдээ цаад санааг нь ойл­гохгүй л байгаа юм даа.    

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж