Армстронг “Tour of the Gila”-д уралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Армстронг “Tour of the Gila”-д уралдана

“Tour de France” уралдааны долоон удаагийн аварга, АНУ-ын мэргэжлийн дугуйчин Лэнс Армстронг ирэх долоо хоногт эхэлж, таван өдөр үргэлжлэх “Tour of the Gila” уралдаанд оролцох талаар тэмцээний зохион байгуулагчид мэдэгдсэн байна. “RadioShack” багт хүчин зүтгэж буй Армстронг багийн нөхөд болох Левай Лейфеймер, Жейсон МакКартни нарын хамт уралдах юм.Тэмцээний дүрэмд элит төвшний баг болон дугуйн спортын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын тамирчдыг багаар оролцохыг зөвшөөрдөггүй учир дээр дурдсан тамирчид тус тусдаа бие даан оролцох ажээ. Армстронгийн тухайд төрөлх Техас мужийн Остин хотод орших Mellow Johnny’s гэх дугуйн дэлгүүрийн нэрийн өмнөөс уралдах юм байна.
Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө гэдэсний өвчний улмаас “Circuit de la Sarthe” уралдааныг орхисон бөгөөд ирэх зургадугаар сард Европ руу буцахаасаа өмнө “Tour of California”-д уралдах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж