Засгийн газар зээлийн хүүгээр ”сюрприз” барих уу

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Засгийн газар зээлийн хүүгээр ”сюрприз” барих уу

УИХ-аас Засгийн газарт хандан “Зээлийн хүүг бууруулж, эдийн засгийн зохистой орчныг бүрдүүл” хэмээн үүрэг болгоод удаж буй. Энэ чиглэлээр Засгийн газраас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон арилжааны банкны төлөөлөл орсон тусгай баг  бүрдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт тус баг Засгийн газарт ажлаа тайлагнаж, тусгай хөтөлбөр боловсруулснаа зарлав.

Уг хөтөлбөрөөс харахад энэ онд инфляци нэг оронтой тоонд шилжиж, 2013 онд таван хувь болж буурах гэнэ. Гэрлийн хурдаар өсөөд байгаа инфляцийг ямар ид шидээр ийн бууруулах нь ойлгомжгүй ч тэд ийм зорилт тавьжээ. Засгийн газар өнөөдрийг хүртэл инфляцийн өсөлтийн хурдыг үгүйсгэсээр байгаа далд чадвараа тэр үед ашиглахыг үгүйсгэх аргагүй. Ямар ч тохиолдолд дээрх зорилтыг гайхалтай гэмээр онцгой тунхаглал гэвэл буруудахгүй биз.

Гол нь энэхүү хөтөлбөртөө тулгуурлан арилжааны банкуудын зээлийн хүүг огцом “хямдруулах” боломжтойг ч давхар, давхар сюрприз болгон задлах нь тэр. Мөн “Чухам хэрхэн бууруулах вэ” гэдэгт “Инфяцийг нэг оронтой тоонд шилжүүлснээр зээлийн хүүг бууруулах боломжтой” хэмээн хариулж буй. Тэгэхээр Засгийн газар удахгүй зээлийн хүүгээр “сюрприз” барьж мэдэх бололтой.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж