Toto Cutugno Москвад тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Toto Cutugno Москвад тоглолт хийнэ

Орос орон дэх орноосоо дутуугүй хайртай Италийн дуучин Toto Cutugno Москвад Кремлийн ордонд дөрөвдүгээр сарын 26-нд аялан тоглолт хийхээр иржээ. Концерт тавихтай  холбогдуулан “Утро” сонинд анхны хайр, хамгийн бодлогогүй алхам, олон талын авьяас, залхуу болсон бодит байдал зэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

-Та Орост байнга ирдэг үү? Сэтгэлийг тань юугаар татсанбэ?

-Анх ирэх дээ л Оросын ард түмэн хайртай жүжигчнээ онцгойлон хайрладаг юм байна гэдгийг мэдэрсэн юм. Тиймээс ийшээ ирэхэд надад ямагт таатай байдаг. Өөрийн шүтэн бишрэгчидтэй уулзахаас гадна шинэ зүйл олохыг хүсч ирдэг.

-Аялан тоглолтын үед тохиолдсон адал явдлаасаа хуваалцаач?

-Олон сонирхолтой зүйл тохиолдож байсан л даа, бүгдийг санахгүй байна. Орост би анх удаа эмэгтэйчүүднь цэцэг барьж, харин эрчүүд нь тайзан дээр гарч тэврэхийг хүсдэг гэдгийг мэдэрсэн. Энэ үедээ тэд биеэ дээд зэргийн зөв авч явдаг. Надад энэ нь маш таалагддаг. Харин миний дууны тусламжтайгаар хүмүүс итали хэл сурч байдгийг сонсоод надад шүтэн бишрэгчдээс минь өгсөн хамгийн үнэтэй бэлэггэж баярласан.

-Оросын соёл урлагийн талаар та юу хэлэх вэ?

-Уран зохиолын тал дээр би харамсалтай нь зөвхөн зохиолчдын уран бүтээл бус нэрийг нь л мэднэ. Гэхдээ надад танай ардын хөгжим маш их таалагддаг. Учир нь их ойр санагддаг.  Орчин үеийн хөгжим ч бас таалагддаг.

-Танд хөгжмөөс гадна өөр юу сэтгэл ханамж өгдөг вэ?

-Миний гэр бүл, миний хүү. Сэтгэл зүрхэнд минь ойр байдаг хүмүүс, тэдний хайр энэрэл урам өгдөг.

-Та анхны хайр, анхны үнсэлтээ санадагуу?

-Мартагдашгүй мөчүүд минь.  Гэхдээ би гэрлээд 40 жил болж байна. Би Линьянод “Toto e I Tati” /анхны хамтлагнь/  тоглолт хийж байхад Carla тэнд амарч байгаад анх танилцсан юм. Бид анхны харцаараа л дурласан, бидний харилцааны хамгийн гол нь хайр юм.

-Таны эхнэр хартай юу, энд Москвад хамт ирсэнүү?

-Хартай байхаа. Зөвхөн өөрөө л эзэмших юмаа хамгаалах нь зөв шүү дээ. Москвад би ганцаараа ирсэн.

-Олон мянган шүтэн бишрэгчдэд эхнэр тань хэрхэн ханддаг вэ?

-Тэр ухаантай эмэгтэй.

-Танай хүү гэрлэх болоогүйюу?

-Болоогүй л гэж найдаж байна. Дөнгөж хорьхон настай шүү дээ. Би олон ачтай болохыг хүсдэг ч энэ нь хүү, бэр хоёроос л хамаарах байх. Тоо чухал биш гол нь гэр бүл байх нь л чухал.

-Хобби бий юу, хэрвээ байдаг бол юу вэ?

-Спортын олон төрлөөр мэргэжлийн түвшинд биш ч хичээллэдэг. Би спортын зэрэгтэй л дээ. Гэхдээ дээд амжилтыг нь бусдад үлдээе дээ. Миний амьдралдаа хийж байсан хамгийн ер бусын зүйл бол цанын гутлаар гулгаж байсан явдал.

-Хэрвээ та 50 жилийн өмнө очих бол амьдралдаа юуг өөрчлөх вэ?

-Одоо байгаа бүхнээ өөрчлөх хүсэлгүй байна.

-Та дахин ямар нэг юм хиймээр байгаа байх? Жишээ нь кинонд тоглох ч юмуу дурдатгал бичих гэх мэт?

-Надад кинонд ажиллах санал ирж байсан ч залхуу минь саад болоод чадаагүй.

-Нэг удаа
Julio Iglsias “Хэрвээ би дуулж чадахгүй бол миний амьдрал утгагүй болно” гэсэн байдаг, таны хувьд?

-Сурсан мэргэжлийнхээ дагуу нягтлангаар ажиллаж болох л юм, энэ үедээ ч гэсэн сайхан л амьдрах байсан байх.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж