Азийн цээжинд анхны эрх чөлөөний хөшөө бослоо

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Азийн цээжинд анхны эрх чөлөөний хөшөө бослоо

Эв нэгдэл, эрх чөлөө. Ардчиллын бэлэг тэмдэг болсон нэгэн хөшөөг Өвөрхангай аймгийн Уянга сумынхан босгожээ. Энэхүү хөшөө 13 метр өндөртэй бөгөөд тус аймгийн ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хандиваар 30 сая гаруй төгрөг зарцуулж босгосон байна. Хөшөөний нээлтэд Монголын ардчилсан намын анхны дарга Э.Бат-Үүл, Социал демократ намын анхны дарга Баабар, Үндэсний дэвшлийн намын анхны дарга Да.Ганболд нар оролцов. Энэхүү хөшөө нь Монголдоо төдийгүй Ази тивдээ анхдагч болж байгаагаараа онцлогтой.

“Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж