Стосур анхны “Их дуулга”-аа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Стосур анхны “Их дуулга”-аа хүртлээ

Нью-Йорк хотноо өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн “US Open” буюу Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэлэгдээд буй, Австралийн теннисчин Саманта Стосур түрүүллээ. Өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнд шөвгийн наймаас хасагдаж байсан тэрбээр энэ удаад финалын тоглолтод АНУ-ын теннисчин Серена Уилльямсыг хоёр үеийн турш 6:2, 6:3 харьцаатай хожсон юм. Ингэснээр Стосур “Их дуулга”-ын ганцаарчилсан төрөлд анх удаа түрүүлж байна. Өмнө нь 2010 оны Францын нээлттэй тэмцээнд дэд байрт шалгарч байлаа. Мөн 31 жилийн дараа “Их дуулга”-ын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Австрали эмэгтэй теннисчин болж байгаа юм.

Стосур US Open- д аваргалснаар чансаагаа 2000 оноогоор ахиулснаас гадна нэг сая 800 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэж байна. Харин түүний өрсөлдөгч Серена Уилльямс 1200 оноо, 900 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигтээ тоглолтод дэлхийн чансааны номер нэг теннисчин Сербийн Новак Жокович, номер хоёр Испанийн Рафаел Надаль нар шалгараад байна.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж