Ингэж болдог л юм байх даа ? Итгээд үзэхэд буруудахгүй боломжийг Смарт төвийнхөн хэрэглэгчдэдээ олгож байна.
Сарын өмнөхөн дэлгүүрийнхээ хаалгаар орж амжилгүйгээр, ирж явах замд нь урьдчилж захиалаад дуусгачихсан TOSHIBA брэндийн эрүүл хүнсээр дүүрэн 10 төрлийн хөргөгч, хагас болон бүрэн автомат угаалгын машинууд тун удахгүй худалдаанд гарч эхлэнэ.
Зах зээлийн өмнөх бараа хомс үеийг санагдуулсан энэ үйл явцын гэрч болсон олон хүн энэ мэдээнд баярлах нь лавтай.
Бүтээгдэхүүнээ хэрхэн сонгож, хаанаас авчирдаг юм бол ?
Смартынхан өнгөрсөн жил цар хүрээгээрээр дэлхийд хамгийн томд тооцогддог, гэр ахуйн электрон барааны IFA-2010 үзэсгэлэнд оролцож FUNAI брэндийг Польш улсаас, Dirt Devil тоос сорогчийг Герман улсаас импортлож эхэлсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж чадсан билээ.
Яагаад хямд байдгийн бол?
Смарт төвийнхөн электрон барааг дундын зуучлагчаас худалдан авалгүй үйлдвэрлэгчээс шууд авдаг учир бусдаас үргэлж хямд байж чаддаг юм байна. Олон салбар нэгжгүй, Смарт төв, Дархан, Эрдэнэт хотын Смарт салбар гэсэн 3-хан борлуулалтын төвтэй тул үйл ажиллагааны зардал бага гаргадаг аж.
Дахиад ямар бүтээгдэхүүн ирэх бол?
Энэ сарын 2-оос 7-ны хооронд Берлинд болсон IFA-2011 үзэсгэлэнгээс Английн зах зээл дээр борлуулалтаараа №1-т жагсдаг Английн алдарт VAX брэндийн уутгүй, циклонт тоос сорогч, мөн Европ стандартаар үйлдвэрлэгдсэн угаалгын машин, хөргөгч зэргийг тун удахгүй Монголын хэрэглэгчиддээ санал болгох гэж байна.
Европын Стандартыг хангасан чанартай барааг үргэлж хямдаар,
зөвхөн Смарт төвөөс
Хаяг: Өргөө кино театрын замын урд Смарт төв 301930, 99075205