Нийслэлийн онцгой байдлын газраас дүүрэг хариуцсан улсын хяналтын байцаагч нар өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 51 объектод галын аюулгүй байдлын шалгалт хийжээ. Шалгалтаар 71 зөрчил илрүүлснээс 52 зөрчлийг арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага тав, мэдэгдэл найм, зөрчлийн тэмдэглэл 12, холбогдох албан тушаалтан 116 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгчээ. Энэ мэт мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулсаар байгаа ч Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй техникийн холбогдолтой осол, гал түймрийн ихэнх хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарч байна. Иймд аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.