Үргэлж түүний зөв, миний буруу байдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Үргэлж түүний зөв, миний буруу байдаг

Уншигчийн асуулт:

Бид үерхээд хоёр жил болж байна. Гэрлэх тухайгаа ч ярилцсан. Гэвч бид  маргалдах болгонд миний буруу, түүний зөв болж таардаг. Бид хоёулаа бууж өгөх дургүй. Ихэнхдээ би эхэлж буруугаа хүлээснээр бид эвлэрдэг. Бүр 100 % түүний буруу байсан ч тэр. Үүгээрээ тэр намайг үргэлж буруутай этгээд болгож, өөрөө төгс хүн мэт аашилж байна. Заримдаа би зүгээр хэрүүл шуугиан дэгдээхгүйн тулд  миний буруу гэж хэлдэг.  
Түүнээс гадна найз бүсгүй маань машин барьж огт чаддаггүй. Тэр зогсох ёстой газраа зогсч чаддаггүй, бас хэтэрхий хурдан давхидаг. Хэрэв би түүнд жолоо барьж огт чаддаггүй гэдгийг нь хэлвэл тэр надад уурладаг. Үнэндээ түүнд жолоо барихыг анх заасан хүн нь би өөрөө. Бүх учир нь тэр миний зөвлөгөөг хэзээ ч сонсдоггүй байсанд байгаа юм. Яаж түүнийг өөрийнхөө үгийг сонсдог болгох вэ ?

Доктор Love-ын хариулт:

Хосуудын 90 % нь муудалцдаг. Харин үлдсэн 10 % нь  өөл өөдөөсөө харж суугаад асуудлаа тайван ярилцдаг байна. Энэ бол харилцааны хамгийн эрүүл хэлбэр. Та хоёр хоёулаа бууж өгөх дургүй гэж байна. Гэхдээ бардам зан бол сайн зүйл биш. Та хоёрын харилцаанд ийм зан тус болохоосоо ус болж мэднэ. Та хоёр нэг нэгэндээ хайртай л юм бол бардам зангаа яагаад татаж болохгүй гэж? Хэрэв муудалцаад үргэлж найз бүсгүйн чинь зөв болж таардаг  бол чи ирэх 50 жилийнхээ амьдралыг түүнтэй хамт өнгөрүүлэх эсэхээ бод. Өөрийнхөө бурууг  хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүнтэй  насан туршдаа хамт байхыг үнэхээр хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуу. Хамгийн ээдрээтэй зүйл нь чи ийм этгээд зантай хүнтэй амьдраад бүхэл бүтэн хоёр жил болсон нь намайг гайхашруулж байна. Чи түүний занг өөрчилж чадахгүй. Чи өөрөө ч үүнийг харж ойлгож байгаа. Элвис Пресли нэгэнтээ “ Усан толгойтой эмэгтэй, алт шиг сэтгэлтэй эр хоёр  хэзээд зөрчилдөж байдаг” гэж хэлж байсан. Элвисийн зөв байсан юм. Чиний дээр өгүүлснээс харахад найз бүсгүй чинь чамайг, хоёр биенийхээ сайн сайхныг биш зөвхөн өөрийгөө боддог нь харагдаж байна. Психоаналист Фройд “ Эмэгтэй хүн бүрт сэтгэл зүйн асуудал байдаг. Хэрэв үүнийгээ хянаж чадахгүй бол хэзээ ч жаргалтай байж чадахгүй” гэжээ. Хэрвээ найз бүсгүй чинь жаргалтай байхыг хүсвэл өөрийгөө хянаж байх хэрэгтэй. Ингэж чадвал өөрийгөө илүү хайрлаж илүү аз жаргалтай болно. Гэвч тэр үүнийг олж харж чадахааргүй тэнэг бол түүнийг  орхисон нь дээр.
Жолоо барьж чаддаггүй бол ялихгүй зүйл. Хамгийн гол нь тэр үүнийгээ огт хүлээн зөвшөөрөхгүйд байгаа юм.  Хэрэв тэр жолоо барьж сайн сураагүй бол түүнийг жолооны ард суулгах нь түүнд өөрт нь чамд ч бас аюултай. Хэрвээ тэр өөрийг чинь огт сонсдоггүй бол түүнд хэлэх хэрэг юу байна.
Бодит байдлыг үгүйсгэх хэрэггүй. Тэр өөрөө л өөрчлөгдөхгүй бол чи түүнийг өөрчилж чадахгүй. Түүнтэй бүтэн хоёр жил зууралдсан чинь цагаа үрсэн хэрэг. Түүнийг тоохгүй царай гаргахын оронд нэг сар алга болсон нь дээр. Эргэж ирээд түүнд хэрэв үргэлж өөрийнхөөрөө зүтгээд байвал өөртэй нь цаашид хамт байж чадахгүй гэж хэл. Түүнийг яаж өөрийгөө өмөөрдөггүй болгох вэ гэж үү ? Үнэндээ түүний занг өөгшүүлдэг хүн бол чи өөрөө. Чамайг түүнээс салсны дараа л тэр чамтай шударга харьцдаг болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж