Өнөөдөр үлдсэн жингүүд болох эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэхүү долоон жингийн барилдаанд эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-аас бусад жинд манай жүдочид алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Ингээд эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсын хоёр тамирчин хоорондоо барилдан, Б.Тэмүүлэн, Б.Ариун-Эрдэнийг ялснаар алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд Украйны Виктория Турксыг Вазари үнэлгээгээр, +78 кг-ын жинд Д.Цэрэнханд Өмнөд Солонгосын тамирчин И Жун Юн цэвэр ялан алтан медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар мөнгө, -100 кг Б.Өнөржаргал, Пүрэвдорж, +100 кг-ын жинд Н.Батсуурь, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Б.Мөнхтуяа нар хүрэл медалийн болзол хангалаа. Гуравдахь жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээнээс манай тамирчид 9 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт орлоо.
“Чингис хаан 2011” дэлхийн цомын тэмцээний медальтнууд
Эрэгтэйчүүдийн 60 кг
- Ч.Болдбаатар (Монгол)
- Аскат Телманов (Казахстан)
- Д.Төмөрхүлэг (Монгол)
- Ким Вон Жин
66 кг
- Х.Цагаанбаатар (Монгол)
- С.Мияарагчаа (Монгол)
- Чо Жун Хо (Солонгос)
- Фукуока Масааки (Япон)
73 кг
- С.Ням – Очир (Монгол)
- Г.Одбаяр (Монгол)
- Г.Пүрэвдорж (Монгол)
- Иван Иефанов (Украйн)
81 кг
- Хон Суг Воон (Солонгос)
- О.Ууганбаатар (Монгол)
- Алжаз Седей (Словен)
- Иван Воробев (ОХУ)
90 кг
- Сон Дае Нам (Солнгос)
- Кирилл Вопросов (ОХУ)
- Роман Гонтиук (Украйн)
- Квон Ёнг Вү (Солонгос)
-100
- Б.Тэмүүлэн (Монгол)
- Б.Ариун-Эрдэнэ (Монгол)
- Б.Өнөржаргал (Монгол)
- Д.Пүрэвдорж (Монгол)
+100 кг
- Ким Сун Мин (Солонгос)
- Андрей Волков (ОХУ)
- Н.Батсуурь (Монгол)
- Шичиноке Рю (Япон)
Эмэгтэйчүүдийн 48 кг
- М.Уранцэцэг (Монгол)
- Шин Сүн Мин (Солонгос)
- Г.Отгонцэцэг (Монгол)
- Мо Цинцин (Хятад)
52 кг
- М.Бундмаа (Монгол)
- Ким Кун Ог (Солонгос)
- Б.Солонго (Монгол)
- Сузанна Павлыковска (Польш)
57 кг
- Ким Жан Ди (Солонгос)
- Т.Баттөгс (Монгол)
- Д.Сумьяа (Монгол)
- Лию Ян (Хятад)
63 кг
- Ц.Лхамзаяа (Монгол)
- Кон Жа Юн (Солонгос)
- Оксана Диденко (Украйн)
- Жессика Гарсия (Пуэрто Рика)
70кг
- Раса Срака (Словени)
- Наталия Смал (Украйн)
- Хан Вей Ян (Хятад)
- Франциска Цаво (Унгер)
-78 кг
- П.Лхамдэгд (Монгол)
- Виктория Туркс (Украйн)
- Жеон Гион Ми (Солонгос)
- Дария Погорзелес (Польш)
+78
- Д.Цэрэнханд (Монгол)
- И Жун Юн (Солонгос)
- Б.Мөнхтуяа (Монгол)
- Мелисса Мохика (Пуэрто Рика)