Хорт хавдрын эсийг ажиглах чип зохион бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Хорт хавдрын эсийг ажиглах чип зохион бүтээв

Хүний биед үүссэн, үүсэж буй хорт хавдрын эсийн өсөлтийн явцыг ажиглах бичил чипийг ХБНГУ-ын Мюнхен хотын Технологийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн тухай “The Science” сэтгүүлд мэдээлжээ. Хорт хавдрын эсийн өсөлтийг ажигласнаар хэзээ, ямар эмчилгээ хийхийг урьдчилан тооцоолох боломжтой аж. Хүний тархи, ходоод зэрэг эрхтэнд үүссэн хорт хавдрын эсийг эхний шатанд нь илрүүлэхэд их хэцүү, мөн өсөлт, тархалтыг нь хянах боломжгүй байдаг гэнэ. Харин бичил чип суулгаснаар хорт хавдар бусад эрхтэнд нөлөөлөхөөс сэргийлж болох юм байна. Эмэнд суулгасан бичил чип хорт хавдрын эсийг өөрөө олох чадвартайгаас гадна эсийн өсөлтийн талаар байнга “мэдээлэх” үүрэгтэй. Эрхтэнд байгаа бичил чипийг хэт авиагаар харж, чипний хэлбэр хэрхэн өөрчлөгдөж буйгаар хорт хавдрын эсийн өсөлтийг мэдэх аж. Одоогийн байдлаар энэ чипийг хэд хэдэн өвчтөнд туршиж, үр дүнг нь шалгажээ. “Цаашид чипийг худалдаанд гаргахыг зорьж байна” хэмээн Мюнхений Технологийн их сургуулийн мэргэжилтэн Тони Шюберт ярьсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж