Одоогоос
нэг жилийн өмнө “eBay” онлайн худалдааны компани онгоцоор илгээх
ачаагаа дахин боловсруулсан хайрцганд хийх төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол
одооноос төслөө өргөжүүлэхээр болжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус
компани 1000 гаруй үйлчлүүлэгчдээ дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр
үйлдвэрлэсэн 100.000 хайрцаг “нийлүүлжээ”. Дахин боловсруулсан хайрцаг
хэрэглэх болсноор тус компани зардлаа нэлээд хэмжээгээр хэмнэж,
тээвэрлэх ачааны жин ч тодорхой хэмжээгээр хөнгөрсөн байна. Хэдийгээр
“eBay” энэ төслийг хэрэгжүүлсэндээ баяртай байгаа ч үйлдвэрлэлийн хурд
нь хангалтгүй байгаа гэнэ. Хэрэв хангалттай үйлдвэрлэж чадвал өдөрт л
нэг сая гаруй хайрцгийн эрэлт байдаг аж. Тиймээс төслөө улам өргөжүүлж,
үйлдвэрлэлийг хурдасгах тал дээр анхаарч эхлэхээр болсон байна.