Бүртгэл, санхүүгийн албаныхан чуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Бүртгэл, санхүүгийн албаныхан чуулна

Энэ жил  Монгол улсад Санхүү эдийн засгийн алба үүсч хөгжсөн буюу Сангийн яам байгуулагдсны 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд Бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны улсын V  зөвлөлгөөнийг зохион байгуулах аж. Ирэх долоо хоногт Монгол Улсын өнцөг булан бүрээс бүртгэл санхүү эдийн засгийн албаныхан нийслэл хотноо цуглаж, улсын зөвлөгөөнийг 19-20-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах юм байна. Улсын V зөвлөгөөний төлөөлөгчөөр 550 хүн, урилгаар 50 хүн оролцох аж. Зөвлөгөөн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, “Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал-Нягтлан бодох бүртгэл, хяналт”, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” гэсэн асуудлуудыг хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Улсын зөвөлгөөнийг дөрвөн жилд нэг удаа хийдэг нь бүртгэл, санхүү эдийн засгийн албаныханы хувьд томоохон үйл явдал болж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг анх 1965 онд хийж байсан бөгөөд нягтлан бодогч, санхүүгийн ажилтныг төлөөлж, 600 гаруй хүн оролцож байжээ. Энэхүү зөвлөгөөний илтгэл тус орны аж ахуйн газар, байгууллагын тооцоо бүртгэл, аж ахуйн тооцоог бэхжүүлэх зорилт, санхүүгийн хяналт шалгалтын байдлыг бүх талаар тусгаж, ололт амжилт, оршиж байгаа дутагдал доголдол, цаашид дэвшүүлэх зорилтыг тодорхойлж байсан аж.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж