Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Хэл сурах нууц 3

Та янз бүрийн сурах бичиг, сургалтын ном үзэж байсан байх. Гэвч 5, 10 жил сурсны дараа үр дүн гэж байна уу?

Миний бодлоор зарим талаараа байгаа байх гэж итгэж байна. Жишээлбэл
та англи, америк, австрали, канадуудаас ч илүү англи хэлний дүрмийг
мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь
өөрсдийнхөө ярьдаг англи хэлнийхээ дүрмийг мэддэггүй юм.

Миний туршлагаас харахад оюутнууд дүрэм сайн мэддэг байлаа гээд маш
хязгаарлагдмал хүрээнд ойр зуурын энгийн өгүүлбэр бичихээс өөр зүйл хийж
чаддаггүй юм. Яагаад гэвэл тэдэнд хангалттай үгийн сан байхгүй учир
бичиж буй зүйлээ уран тод олон янзаар илэрхийлж чаддаггүй.

Би өөрийн оюутнууддаа хэлэхдээ хэрэв та нар үнэхээр унших дуртай бол
сурах бичиг, сургалтын ном ерөөсөө уншиж болохгүй гэж хэлдэг. Түүний
оронд үлгэрийн ном эсвэл 10-15 насны хүүхдэд зориулсан зохиолын ном
эсвэл амархан энгийнээр бичигдсэн тууж роман уншиж болно. Ингэвэл ядаж
үгийн сан нэмэгдэж, үг өгүүлбэрийг яаж бичдэгийг нэлээд гүнзгий сайн
ойлгож авах бололцоотой юм.

БИДНИЙ ЗОРИЛГО БОЛ ТАНЫГ ЯРИУЛЖ СУРГАХ.

За ингээд НУУЦ-3 юу вэ гэвэл УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ. Энэ бол маш амархан, хялбар арга.

Гэхдээ Hi, I’m Ron. How are you? I’m fine, and you? гэх мэт жүжигчид
дуу оруулсан CD хичээлүүд ч юм уу, интерактив хичээл сонсоод бас
сайжрахгүй. Эдгээр хичээлийг үзсэнээр таны үгийн сан нэмэгдэхгүй.
Жинхэнэ амьдрал дээр та хүнтэй ярьж чадахгүй.

Тэгэхээр та зөвхөн native англи америк хүний ярьсан яриа, хичээл,
ном, бичлэгүүдийг эх тексттэй нь хамт зэрэгцүүлэн сонсох хэрэгтэй. Унших
сонсохыг зэрэгцүүлэн хийснээр таны дуудлага сайжирна. Бас сонсох зуураа
унших нь нэлээд гүнзгий ойгогддог. Хэдэн удаа зэрэгцүүлэн унших дасгал
хийснийхээ дараа, унших материалаа ашиглахгүйгээр зөвхөн сонсох
хэрэгтэй. Энэ үед та ойлгож чаддаг болсон байх ба маш хурдан сайжирсан
байх болно.

Маргааш танд дараагийн бас нэг чухал НУУЦ-аа явуулна. Түр баяртай.

Хүндэтгэсэн Kmany Institute -ийн захирал Рон

http://gegeen.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж