Орц:* 1+1/4 стакан гурил
* 1/4 стакан какао
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага давс
* 125 гр масло
* 1 ш өндөгний шар
* 275 гр хар шоколад (bittersweet)
* 80 гр цагаан шоколад
* 1 стакан крем
* 1/2 стакан нутелла (Nutella)
* 15-20 ш хушига, хагалсан (walnut)
* 8-10 ш самар, хагалсан (hazelnut)
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана.
- Цагаан
шоколадаа давхарлан тавьсан саванд (доод савнд багахан ус хийгээд дээр
нй дахин нэг сав суулгаад шоколадаа хийсэн) хайлуулаад хушига, самараа
хайлуулсан цагаан шоколадаараа бүрээд тостой цаас дэвссэн тавцан дээр
байрлуулан хөргөгчинд хийж царцаана. - Гал тогооны роботонд
гурил, какао, сахар, давсаа хийгээд холино. Жижиг дөрвөлжин хэлбэртэй
хэрчсэн маслоо нэг нэгээр нэмээд роботоо ажиллуулан бантангийн гурил
дайтай болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлнэ. - Тостой цаас эсвэл гялгар уутанд гурилаа ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
- 23
см хэвийг маслодоод хуурай гурилаар бүрж бэлтгэнэ. Амраасан гурилаа
гаргаж илдээд (эсвэл гурилаа хэвний голд байрлуулаад гараараа жигд
тарааж болно) дээр нь мөнгөн цаас эсвэл тостой цаас тавиад дотрохийг нь
хатаасан буурцгаар дүүргэн халаасан зуухандаа хийж 25 минут шараад
дотор нь байрлуулсан буурцаг цаасийг аваад дахин 5-8 минут дахин
шаргалттал нь шарна. Зуухнаас гаргаад хөргөнө. - Шоколадаа нэг
саванд үрж хийнэ. Кремээ жижиг саванд хийн халаана. Үрсэн шоколадан
дээрээ нэмээд хутгаж хайлуулна. Нутеллагаа нэмээд нийцүүлнэ. болгосон
хэвэндээ хийгээд цагаан шоколадаар бүрсэн самарнуудаараа чимэглээд
хөргөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг хөргөөд гарган зүсч сервислэнэ.