ОУВС Ливийн шинэ удирдагчийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

ОУВС Ливийн шинэ удирдагчийг нэрлэв

ОУВС Ливийн шинэ удирдагчийг нэрлэв Ливийн түр засгийн газрын тэргүүн Мустафа Абдул Жалил босогчид хотыг эзэлж авснаас хойш анх удаа нийслэл хот Триполид ирэв. Мустафа Абдул Жалилыг хэдэн зуун хүн туг барин баярлан хүлээн авсан гэнэ. Босогчдын байрлаж байсан Бенгази хотоос ирсэн засгийн газрын тэргүүний энэ айчлал Ливийн дараагийн удирдагч хэн болохыг харуулж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. НАТО хурандаа Каддафид үнэнч үлдсэн цэргийнхэн бүгэж буй Ливийн өмнөд  Бани Валид хотод бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байнаа ажээ. Харин энэ үеэр ОУВС Ливийн үндэсний түр зөвлөлийн тэргүүн Мустафа Абдул Жалилыг тус улсын шинэ засгийн газрын тэргүүн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хурандаа Каддафийн дэглэмийг эсэргүүцэгч босогчид өнгөрсөн наймдугаар сарын 21-нд нийслэл Триполи хотыг эзэлсэн юм. Бани Валид хотод босогчид болон Каддафийн дэмжигчдийн хооронд цуст мөргөлдөөн эхэлснээс хойш байдал маш ноцтой байгаа гэнэ. Түр засгийн газрын тэргүүн Мустафа Абдул Жалилыг нийслэл Триполи хотын онгоцны буудалд буусан даруйдаа хэвлэлийн хурал дээр "Хүний эрх зөрчигдөж, хууль цааз ул болсон энэ үед бид өөр өөрсдийнхөөр зүтгэх биш, нэгдэж, хамтдаа тэмцэх цаг ирж байна" гэжээ. Босогчид Ливийн дийлэнх хотыг хяналтандаа авсан хэдий ч хурандаа Каддафийг хаана бүгэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Каддафийн цэргүүдийн хянаж буй дөрвөн хотын нэг болох Бани Валид хотод түүнийг нуугдаж буй гэдэг мэдээлэл байгаа ч батлагдаагүй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж