“Дэлхийн цом” хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом” хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ

Олон улсын жүдо бөхийн “Дэлхийн цом” ангилалд багтдаг  “Chinggis Khan-2011” тэмцээн хоёр дахь өдрөөр үргэлжилж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон. Эдгээр жин тус бүрт Монголын дөрвөн тамирчин, нийт 28 жүдоч зодоглосноос зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 14 медаль хүртлээ.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж байна. Хэсэг хугацааны дараа медалийн төлөөх чухал барилдаанууд эхлэх гэж байна. Манай улсаас алтын төлөө эрэгтэй 81 кг-ын жинд О.Ууганбаатар, -100 кг-д Б.Ариун- Эрдэнэ, Б.Тэмүүлэн нар, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Сайнбуян, -78 кг-ын П.Лхамдэгд, +78 кг-ын жинд Д.Цэрэнханд нар барилдана.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж