Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон. Эдгээр жин тус бүрт Монголын дөрвөн тамирчин, нийт 28 жүдоч зодоглосноос зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 14 медаль хүртлээ. Өнөөдөр нийт долоон жингийн барилдаан болсноос зургаад нь Монголын тамирчид алтан медалийн тавцанд гарсан. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар аваргалсан бол ганц 57 кг-ын жинд БНСУ-ын бөх Ким Жан Ди тэргүүлсэн. Мөн өнөөдөр С.Мияарагчаа /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Т.Баттөгс /57 кг/ нар мөнгө, Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Отгонцэцэг /48 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/ нарын таван бөх хүрэл медалийн эзэд боллоо.
Маргааш үлдсэн жин болох эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно.