
Ер нь энэ он газар тариалангийн салбарт ээлтэй байна гэж хэлж болох аж. Тухайлбал,17 мянган тонн төмс хураасан нь өмнөх оныхоос 2.1 дахин их, 19.4 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан нь өмнөх оныхоос 16.4 хувиар их үзүүлэлт юм байна. Гар тэжээлийн хувьд 9.2 мянган тонныг бэлтгэсэн нь өмнөх оныхоос 199.3 тонноор илүү ажээ.
Г.Дарь