Оросын томоохон компаниудыг хувьчилна

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Оросын томоохон компаниудыг хувьчилна

ОХУ-ын Эдийн
засгийн хөгжлийн яам өчигдрийн хуралдаанаар 2016 он хүртэлх хувьчлалын
өргөтгөсөн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ. Улсын төсөвт ойрын гурван жилд
төрийн томоохон байгууллагуудын хувьчлалаас ойролцоогоор 1,2 их наяд рубль
цугларна гэж урьдчилсан тооцоолж байгаа ч шинжээчид энэ дүнг хэт даруу байна
гэж дүгнэв.

2011-2013 онд
агаарын тээврийн Сибирь компани, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины
үйлдвэр болон Алмазын ертөнц компани зэрэг томоохон байгууллагуудыг хувьчлахаар
төлөвлөөд байгаа юм.

Хувьчлалаас орох
орлого 2012 онд 300 тэрбум рубль, 2013 онд 380 тэрбум рубль болон 2014 онд 475
тэрбум рубль байхаар тооцож байгаа тухай яамны хөрөнгийн хэлтсийн захирал
А.Уваров мэдэгджээ. Энэ дүн магадгүй хэт болгоолжилсон тооцоо байж магадгүй
бөгөөд нэмэгдэж болох талаар тэрбээр нэмж хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж