Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 784.4 тэрбум төг буюу 50.3 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 21.3 тэрбум төг буюу 3.9 хувиар буурсан хэдий ч, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 391.8 тэрбум төг буюу 75.9 хувь, бусад татварын орлого 228.9 тэрбум төг буюу 2.3 дахин, гадаад худалдааны татварын орлого 101.3 тэрбум төг буюу 86.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 81.1 тэрбум төг буюу 42.1 хувь, өмчийн татварын орлого 2.6 тэрбум төг буюу 36.1 хувиар тус бүр өссөнтэй холбоотой аж.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 183.2 тэрбум төг буюу 2 дахин нэмэгдэхэд төсөвт газрын өөрийн орлого 132.5 тэрбум төг буюу 2.8 дахин, хувьцааны ногдол ашгийн орлого 31.4 тэрбум төг буюу 5.6 дахин, хүү, торгуулийн орлого 8.0 тэрбум төг буюу 40.2 хувь, газрын тосны орлого 5.2 тэрбум төг буюу 19.6 хувь, бусад нэр заагдаагүй орлого 3.2 тэрбум төг буюу 12.4 хувь, навигацийн орлого 2.9 тэрбум төг буюу 11.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний найман сард 2530.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 724.5 тэрбум төг буюу 40.1 хувиар нэмэгдэхэд зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 7.6 тэрбум төг буюу 22.8 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 8.9 тэрбум төг буюу 6.0 хувиар буурсан хэдий ч, татаас ба шилжүүлгийн зардал 394.6 тэрбум төг буюу 58.7 хувь, бараа, үйлчилгээний зардал 196.7 тэрбум төг буюу 29.2 хувь, хөрөнгийн зардал 149.8 тэрбум төг буюу 53.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2011 оны эхний найман сард 427.7 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 149.8 тэрбум төг буюу 53.9 хувиар нэмэгджээ. Энэ нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 118.6 тэрбум төг буюу 43.7 хувь, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 31.2 тэрбум төг буюу 5.7 дахин өссөнөөс шалтгаалжээ.