Еврогийн ам.доллартай харьцах ханш $1.37=€1 болж буурсан тухай rambler.ru мэдээллээ. Энэ нь сүүлийн хагас жилийн хамгийн доод хэмжээ болж байна.
АНУ-ын фондын биржүүд дээр болсон арилжааны үеэр ханш ингэж унасан бөгөөд Dow Jones индекс 2,7 хувиар унасан аж. Шинжээчид ханшны энэ уналтыг евро бүсийн эдийн засгийн тогтвортой байдал болон Грекийн өрийн хямрал үргэлжилж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн Европын Төв Банкны Удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий эдийн засагч Юрген Штарк огцорч байгаа нь хөрөнгө оруулагчдын еврод хандах хандлагад нөлөөлсөн байж болох талтай гэнэ.
Н.Тунгалаг