Хүний хөгжлийн сангаас олгож байгаа хувь хишгийг бэлнээр иргэдэд шууд олгох нь инфляцийг хөөрөгдөж эдийн засгийг туйлдуулах эрсдэлтэй тул УИХ-аас тусгайлан хууль баталж, иргэн бүрт 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж сар тутамд 21 мянган төгрөг олгосон. Ахмадуудын хувьд мөнгөө бэлнээр авах сонирхол их байгаа. Ингэхдээ тэтгэврийнхээ зээлийг дарах сонирхолтойгоо илэрхийлж байсан тул энэ чиглэлээр Засгийн газрын төвшинд судалгаа хийж буй. Харин 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэд болон 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг ойртуулах хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг хэлэлцэх шатанд тодорхой шийдвэр гарах болно гэсэн хариуг намын гишүүд өглөө. Мөн аяны хүрээнд яригдсан бүх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дээр ярилцаж, Засгийн газарт асуудал болгон тавихаа ч амласан юм.
Г.Дарь