“Тооно”-ынхон тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

“Тооно”-ынхон тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 16-нд ердөө ганцхан удаа тоглох Канад, Монголын орчин үеийн "Тооно” бүжгийн жүжгийн уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж дээр сургуулилалтаа хийж байна.

2010 оны Ванкуверын Өвлийн олимп, 2008 оны Бээжингийн Паралимп, 2010 оны Шанхайн Дэлхийн ЭКСПО-д урилгаар оролцож байсан "Тооно” бүжгэн жүжгийг Канад, Монгол, ӨМӨЗО зэрэг зургаан улсын уран бүтээлчид хамтран Монголын үзэгчдэд хүргэх юм. Манайхаас уртын дуучин Н.Батмэнд нарын уран бүтээлчид энэ багт багтаж буй. Эл бүтээл Канад, Монголын үндэсний соёлыг орчин үеийн бүжиг, амьд хөгжмийн хэлээр илэрхийлсэн, тун өвөрмөц тавилттай. "Тооно”-ын уран бүтээлчид даваа гаригт буюу 12-нд "Мax mall" төвд саатаж Монголын тайзнаа ганцхан удаа тоглох бүжгийн жүжгийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр төлөвлөжээ.

Дэлхийд гайхагдсан энэхүү өвөрмөц бүтээлийг монголчуудад хүргэх ажлыг Монгол дахь Канадын ЭСЯ, Монголын Урлагийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй юм.

Г.Ундрам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж