
Уг хэргийн талаар сануулахад, БЗД-ийн Гачууртад оршин суух 20 настай Б охиныг тус дүүргийн харьяат 16 настай Г, У гэгч хоёр эрэгтэй машинаар нь хотоор зугаалахын тулд амь насыг нь хохироосон юм. Хэрэг 16-ны өдөр болсон ч талийгаачийн ар гэрийнхэн охиноо бусдын гарт амь үрэгдсэнийг дөрвөн өдрийн дараа буюу 20-ны өдөр мэдсэн байна. Уг хэргийг үйлдсэнээ анхны мэдүүлгээр хүлээсэн Г, У нараас гадна талийгаач охины машинд сууж яваад цагдаагийнханд саатуулагдсан 16 настай гурван хүүхэд байгаа юм. Тэдгээр гурван хүүхдийг Г, У нарыг гэмт хэрэг үйлдэх үед хамт байгаагүй, сүүлд уулзсан гэх үндэслэлээр гадуур байцааж байгаа аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 91.2 дахь заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
С.Отгон