Сүхбаатар аймгийн Дарьгангыг зорих жуулчдын тоо жил бүрийн аравдугаар сард эрс нэмэгддэг. Энэ нь Ганга нууранд чуулдаг хунгийн чуулгантай холбоотой аж. Жуулчдын үзэх дуртай зүйлүүдийн нэг болоод байгаа үзэсгэлэнт хун шувуудын чуулганыг харах арга хэмжээг энэ жил нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Сүхбаатар аймаг байгаль орчин, аялал жууулчлалын газар, Дарьганга сумын захиргаа хамтран энэхүү арга хэмжээг ирэх сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
"Улс төрийн тойм" сонин