Б.Эрдэнэбилэгийн хэргийг нэгтгэж шалгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэгийн хэргийг нэгтгэж шалгахаар боллоо

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III  байранд амьдардаг Ү, М, Д гэх аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2011 оны наймдугаар сарын 26-ны орой гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн хэрэгт сэжигтнээр саатуулагдаад байгаа Б.Эрдэнэбилэг гэгч залуугийн өмнө нь үйлдсэн гэх хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Учир нь түүнд холбогдох хүн амь, танхай, хүчингийн хэргийг нэг гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэгтэй нэгтгэн УМБГ-т шалгахаар болжээ. С

эжигтэн Б.Эрдэнэбилэг гэгч С.Гантулгын хамтаар 2009 оны нэгдүгээр сард хүний аминд халдаж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байсан юм. Гэтэл Б.Эрдэнэбилэг хэрэгт сэжиглэгдэж байх хугацаандаа буюу наймдугаар сарын 26-нд дахин гурван хүний амь насанд халдсан хэрэгт холбогдсон юм. Өнөөдрийн шүүх хурлын даргалагчаар БГД-ийн шүүгч Т.Өсөхбаяр, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр  Ц.Итгэл нар оролцжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж