”Төр ба иргэн” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

”Төр ба иргэн” өдөрлөг болж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Төр ба Иргэн” өдөрлөгийг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. Өдөрлөг тус аймгийн Тарагт сумаас эхэлсэн юм. Хэдийгээр цаг агаар таагүй, цас орж шуурч байсан ч багийн төвд 150 гаруй хүн хүрэлцэн ирж, өдөрлөгт оролцсон байна. Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү оролцож байгаа юм. Иргэдийн уулзалтын эхэнд УИХ-аас баталсан хууль тогтоомж, бодлого, шийдвэр, цаашид хийхээр зорьж буй ажлын талаар бэлтгэсэн мэдээлэл, хамтаараа хөдөлмөрөө хоршиж хэрхэн хөгжиж болох тухай баримтат киног үзүүлжээ. Дараа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд нийгмийн халамж, даатгал, Хүний хөгжил сан, хувьцааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэд Тавантолгойн хувьцааг хэрхэн эзэмших, үр өгөөжийг нь яаж хүртэх, ягаан, цэнхэр тасалбар гэхчилэн олон сэдвээр асуулт асууж байжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж