Өмнөговиос олдсон үлэг гүрвэлийн ясыг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Өмнөговиос олдсон үлэг гүрвэлийн ясыг бүртгэнэ

Өмнөговь аймгийн нутгаас 2002 онд Монголын Шинжлэх ухааны академи, Японы Хаяа шибара лабораторийн хамтарсан баг нэгэн үл мэдэгдэх үлэг гүрвэлийн яс олж байсан билээ. Уг олдворын нэр, гарал үүслийг Монгол, Япон, Америкийн эрдэмтэдийн нийлсэн судалгааны баг есөн жилийн турш судалсны дүнд шинжлэх ухаанд хараахан танигдаагүй, шинэ төрлийн амьтан болохыг тогтоосон байна. Нэн ховорт тооцогдож буй уг олдворыг Amtocephale gobiensis хэмээн нэрлэж, Махито Ватабэ, Ц.Хишигжав, Роберт Сулливан нарын нэрээр албан ёсоор бүртгэсэн байна. Дугариг толгойтой, пахицефалозаврын аймагт хамаарах уг гүрвэл нь 1-2 метр өндөр биетэй бөгөөд 90 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж