Өрхөд мод бэлтгэх зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Өрхөд мод бэлтгэх зөвшөөрөл олгожээ

Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Тухайлбал, мод бэлтгэх зөвшөөрлийг сум бүрийн ЗДТГ-аас олгож эхлээд байна. Өнгөрсөн сарын сүүлээс олгож эхэлсэн зөвшөөрлийг Дархан сумын хэмжээнд 78 өрх авчээ. Энэ намрын хувьд Дархан сумын  иргэд Хонгор сумаас түлээний мод бэлтгэх юм. Нэг өрхөд дөрвөн м3 түлээний модны зөвшөөрөл олгох бөгөөд нэг м3 нарс-3300 төгрөг, улиас-1400 төгрөг, хус- 1600 төгрөг. Үүний дээр улсын тэмдэгтийн хураамж 700-1300 төгрөгийг төлсөн байх шаардлагатай. Мөн иргэний үнэмлэхтэй ирэх ёстой бөгөөд, тээвэрлэх автомашины асуудлаа шийдсэн байх зэрэг ерөнхий шалгууруудыг тавьжээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж