Мал өвөлжүүлэх бэлтгэл хангагджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Мал өвөлжүүлэх бэлтгэл хангагджээ

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан ажлын хэсэг 2009-2010 оны мал өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хорин суманд хүлээн авсан байна. Бэлчээр нутаг, хашаа хороо, худаг ус, хадлан тэжээл, хужир марааны хүрэлцээ, хангамж, малын тарга хүчний байдал, малчдын хувийн бэлтгэл, гадны аймаг сум болон аймаг дотроо гэрээний дагуу сэлгэж өвөлжих айл, өрх, мал сүргийн тоо, зэрэг асуудлаар дүгнэн, мал өвөлжүүлэх бэлтгэлийг сумдад 87.6 хувь гэж дүгнэжээ. Тус аймгийн хувьд 100 багийн 12.5 мянга гаруй өрхөд хонин толгойд шилжүүлснээр 3.9 сая гаруй мал өвөвлжих агаад гадны аймаг, сумын нутагт 540 гаруй өрхийн 209 мянган мал, аймаг дотроо сумдад сэлгэж 595 өрхийн 230-аад мянган мал өвөлжих аж.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж