Цаг агаартай уялдуулж ургацаа хураах хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Цаг агаартай уялдуулж ургацаа хураах хэрэгтэй байна

Энэ долоо хоногт манай орны нийт нутгаар  хүйтний эрч чангарч уулархаг нутгуудаар цас орсон билээ. Энэ үеэр ургац хураалтын явцад ямар хүндрэл бэрхшээл үүссэн, мөн энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй уулзаж ярилцсан юм.

-Ойрын өдрүүдэд нэлээд хүйтэрч зарим нутгуудаар цас орлоо. Энэ үеэр ургац хураалтын явцад ямар хүндрэл бэрхшээл гарсан бэ?

-Өнгөрсөн 9дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн ихэнх нутгаар, Өвөрхангай, Ховд аймгуудын зарим сумдаар болон Хөвсгөл аймгийн баруун хэсгээр хур тунадас орж газрын хөрсөнд хасах хэм хүрч хүйтэрсэн. Үүний улмаас ургац хураалтын ажил түр саатаад байна. Гэхдээ ноцтой хүндрэл үүссэн юм байхгүй

-Цас орсон тохиолдолд  ургацын хувьд ямар өөрчлөлт орох вэ. Хөлдөлт үүсэх үү?

-Ноцтой хүндрэл үүсээгүй учраас ургацад нөлөөлж хөлдсөн зүйл бол байхгүй. Хурааж авах боломжтой байгаа. Хэдийгээр  цас орсон ч газар тариалангийн бүс нутгаар ороогүй. Мөн  -5 хэм хүрсэн тохиолдолд хүнсний ногоо хөлддөг.  Харин үр тариа бол харьцангуй гайгүй байдаг.

-Төлөвлөсний дагуу  ур­га­­цаа ху­­рааж   авч  чадах  уу. Хүй­тэрсний улмаас ур­га­цын балансыг эргэж харах шаардлагатай болж байна уу?

-Төлөвлөсний дагуу ургацаа хураана гэж бодож байгаа. Зарим аймгуудын хувьд анхаарч үзэх асуудал ерөнхийдөө байсан. Гэхдээ ургацын  балансыг өнгөрсөн наймдугаар сард тогтоосон тэр хэвээрээ байгаа. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 427.0 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай,  174.3 мянган тонн тосны ургамал мөн 23.4 тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байгаа.

-Ургац хураалтын ажлын үед машин техник, шатхууны асуудал дээр хэр хүртээмжтэй байгаа вэ?

-Техникийн хувьд бүрэн хангагдсан байгаа. Ургац хураахад бэлэн байдалд байна.

-Нөөц, хадгалалтын хувьд яаж ажиллах вэ?

-Нөөцийн хувьд гурилын үйлдэрүүд болон томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахуудад болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн Улсын нөөцийн сан зэрэгт агуулах савнууд байдаг. Энэ нь нэг доороо суурилагдсан 1000-аас дээш тонны багтаамжтай 430мянган тонн үр тариа агуулах чадалтай газрууд байдаг. Дээр нь аж ахуйн нэгжүүдэд 1000-аас доош тоннын багтаамжтай агуулах байдаг. Тэгэхээр улсын хэмжээнд 500 гаруй мянган тонн үр тариа хадгалах агуулах байна гэсэн үг юм.

-Ургац хураалтын явц саяхан 1.25 хувьтай явагдаж байна гэсэн мэдээлэл байсан
?

-Хэд хоногийн өмнө л тийм байсан байх. Үр тарианы хувьд  болц гүйцээгүй байдаг учраас ангилан хаддаг. Ангилан хадсанаа ургац хураалтын явцын хувьд оруулдаггүй. Ангилан хадсанаас долоо хоногийн дараа цайруулалт хийгддэг. Одоогоор улсын хэмжээнд үр тарианы хураалт 4 хувь, төмсний хураалт 18.9, хүнсний ногооны хураалт 29.1 хувьтай явагдаж байна.

-Хөдөө орон нутгаар ажиллаад ирсэн. Энэ үеэр ургац хураалт хэр явагдаж байв?

-Тийм, сая Ерөнхий сайд­тай хамт Сэлэнгэ аймгийн тариа­лангийн бүс нутаг болон Төв аймгийн нэг сумаар ажиллаад ирсэн. Ургац хураалтын хувьд одоо л ерөнхийдөө эхлэж байгаа шүү дээ.

-Төлөвлөсөн хугацаа нь хэзээ дуусах бэ?

-Цаг агаарын байдлаас л шалтгаална. Цаг ууртай уялдаж, эрсдлийг  тооцоолж ургацаа хураах хэрэгтэй байгаа юм. Аль болох л түргэн хугацаанд ажлаа дуусгахыг бодож байгаа.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж