Жолоочийн зөрчлийг телевизээр харуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Жолоочийн зөрчлийг телевизээр харуулна

“Замын цагдаагийн газраас дүрэм зөрчсөн жолооч нарын нэрийг олон нийтэд дэлгэнэ” гэсэн мэдээллийг хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Гэхдээ үүнийг сонсоод “Сайн ажил зохион байгуулж байгаа юм байна” гэж бодохоосоо илүү “Дүрэм зөрчсөн жолоочийн нэр, машины дугаарыг олон нийтэд дэлгэснээр хэрэг, зөрчил чухам яаж багасах юм бол. Иргэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээллийг авлаа гээд яах ёстой юм бэ. Тэднийг үзэн ядах уу” гэсэн  бодол төрснийг нуух юун. Зөрчил гаргасан жолооч бүрийн мэдээллийг өгнө гэвэл барагдахгүй юм болох нь ч тодорхой юм.  Тиймээс Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Энхбатаас энэ талаар тодрууллаа.

-Замын цагдаагийн газар дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээллийг олон нийтэд зарлана гэсэн. Иргэд тэр мэдээллийг нь аваад яах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Жолооч нарын мэдээллийг олон нийтэд өгнө гэж ойлгож болохгүй. Харин Замын хөдөлгөөний удирд­лагын төвөөс хийсэн бичлэгийг теле­визээр гаргана. Ямар маркийн, хэд гэсэн улсын дугаартай машин яаж дүрэм зөрчиж байгааг харуулах юм.

-Барагдахгүй их юм болох байх даа?

-Замын цагдаагийн газраас зөр­чил гаргасан хэд, хэдэн телевизээр гаргах асуудлыг хэлэлцэж байгаа. Ер нь бол нэг зөрчлийг нэг телевизээр гаргана гэсэн бодолтой байгаа.

-Үүний үр дүн нь ямар байх бол?

-Ер нь бол хүмүүс байнга зөрчил гаргаад байхыг хүсэхгүй шүү дээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж