Хэлмэгдэгсдэд тэтгэмж олголоо

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдэд тэтгэмж олголоо

Жил бүрийн есдүгээр 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан өчигдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос зарим хэлмэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсдөд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгосон байна. Эдгээр хүмүүсийн дотор Ж.Лхагвасүрэн, Д.Мөнхөө, Д.Цэрэндорж нарын 20 орчим хүн байлаа. Харин өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс мэдээлэл хийх юм. Мөн “Хэлмэгдүүлэлт ба эмэгтэйчүүд” сэдэвт арга хэмжээ болох аж. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж