Италийн алдарт Pianegonda брэндийн ихэмсэг, гоё ганган, хээнцэр загвартай бүтээгдэхүүн монголд орж ирээд байгаа юм байна. Дэлхийд алдартай энэхүү тансаг хэрнээ их энгийн чамин үнэт эдлэлийг монголын охид бүсгүйчүүд болон бүх насны эрчүүд маань хэрэглэх боломжтой аж. Та цаг зав гаргаад заавал гадаад явж үнэт эдлэл худалдаж авахын оронд зөвхөн дотоодоосоо дэлхийн нэртэй брэндийн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжийг Central Tower-ийн II давхарт байрладаг Pianegonda дэлгүүр олгож байна.
Pianegonda брэндийн бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулагч Франко Пианегонда хэлэхдээ; “Пианегондагийн төрлийн бүсгүйчүүд нь шударга үнэнийг өөрөөсөө хайдаг, түүнийг өөрийн өдөр тутмын амьдрал дахь гоёмсог байдал, хэв маяг, дэгжин хээнцэр байдлаараа илэрхийлдэг. Тэрээр биеэ даасан, өөртөө итгэлтэй, өөрийн хүчин чармайлтаар ялалтанд хүрдэг, мөрөөдөлтэй юм. Миний бүтээл ийм л эмэгтэйд зориулагдсан” юм гэж хэлжээ.
Тэгвэл монголын өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүд, залуучууд маань дэлхийд алдартай Италийн Pianegonda брэндийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломж ойртсон байна.
Алт, мөнгө, чулуун үнэт эдлэл үеийн үед хэзээч моодноос хоцордог үгүйг бид бүхэн мэднэ. Харин орчин үетэйгээ хөл нийлүүлэн, зөвхөн түүний хэлбэр загвар нь л өөрчлөгдөж байдаг. Монголчууд бид эрт дээр үеэс чулуун болон алт мөнгөн үнэт эдлэлийг өргөн хэрэглэсээр ирсэн түүхтэй билээ. Одоо ч бид хэрэглэсээр л байна.
Дэлхийн алдартай хүмүүс гаргаж байгаа бүтээгдэхүүнээ өөрсдийнхөө нэрээр нэрлэдэг. Италийн алдарт дизайнер Франко Пианегонда ч мөн адил өөрийнхөө нэрээр бүтээгдэхүүнээ нэрлэж үйлдвэрлэсэн. Pianegonda брэндийн бүтээгдэхүүн нь гоёл чимэглэлийн ертөнцөд алдартай болж хэрэглэгчдийн таашаалд нийцэж чадсан байна.
Шинэ үеийн тэргүүлэгч дизайнер маань өөрийнхөө бүтээгдхүүнд Италийн эртний уламжлал, загварыг давамгайлсан өндөр түвшний техник технологи болон гар урлалаар хосолж хийсэн бүтээгдхүүн нь их өнгөлөг, даруухан хэрнээ их чамин, энгийн хэрнээ их гоёмсог байдаг байна.
Central Tower-ийн II давхарт байрладаг гоёл чимэглэлийн Pianegonda дэлгүүрийн бараа бүтэгдэхүүн нь байнга шинэчлэгдэн ирдэг аж. Эрхэмсэг охид бүсгүйчүүд, залуучууд та бүхэн Pianegonda брэндийн үнэт чулуун эдлэл болон алт мөнгөн эдлэлийн дэлүүрээр ороод гараарай. Pianegonda дэлгүүрт таны сонирхож буй болон танд таалагдах энгийн хэрнээ тансаг, чамин хэрнээ их даруухан ээмэг, бөгж, зүүлт төрөл төрөлөөрөө ирсэн байна лээ.
Зургий цомгийг ЭНД дарж үзнэ үү