Р.Абрамовичийн “Eclipse” хөлөг папараццийн эсрэг хамгаалалттай

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Р.Абрамовичийн “Eclipse” хөлөг папараццийн эсрэг хамгаалалттай

ОХУ-ын газрын тосны магнат, тэрбумтан Роман Абрамовичийн мэдэлд “Bandit” нэртэй дэлхийн хамгийн том нисэх онгоц байдаг. Түүнчлэн дэлхийд хамгийн том бөгөөд үнэтэйд тооцогдож буй 170 метр урттай “Eclipse” хөлөг онгоц мөн түүний эзэмшилд байдаг бөгөөд энэ долоо хоноийн эхээр Германы Хамбург хотоос хөдөлж, далайн аялалд гарчээ.
Тансаг зэрэглэлийн “Eclipse” хөлөг онгоц нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил бүхий сумны хамгаалалттай шил, пуужингийн хамгаалалтын систем, шумбагч завь зэрэг элементүүдээр тоноглогдсоноос гадна олон анхаарлыг хамгийн ихээр татаж буй үзүүлэлт нь папараццийн эсрэг лазер хамгаалалт юм. “Eclipse” хөлгийг бүтээх төсөв анхандаа 400 сая ам.долларт багтаж байсан ч эцсийн байдлаар 1.2 тэрбумд хүрчээ. Хэт улаан туяаны лазер гэрэл нь хөлөг онгоцны ойр хавиас дурандаж буй камерын цахилгаан гэрлэн мэдрэгчийг илрүүлснээр тухайн камер руу хэт хүчтэй гэрэл цацруулснаар ямар ч дижитал гэрэл зураг буулгах боломжийг үгүй хийх гэнэ. Мөн шаардлагатай үед хөлөг онгоцны хамгаалагчид гар тохируулгаар уг лазер гэрлийг идэвхжүүлж болох учир гэрэл зурагчид, ялангуяа папараццийнхны хувьд “Eclipse” хөлөг хаалттай хөшиг болж хувирах юм.
Сонирхуулахад, есөн тавцангаас бүрдэх “Eclipse” хөлөг онгоц нь нисдэг тэрэг буух хоёр талбайтай, 20 усны моторт завь, эргэн тойрон Хавай стилийн цэнгээний газруудаар хүрээлэгдсэн асар том усан сан, кино театр, номын сан, ресторан, хувийн цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд нийт таван гарцтай, аюулгүй байдлын талаасаа хамгийн шилдэг хөлөг онгоц юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж